
Дааврын эм
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь бэлгийн даавар байдаг. Эмэгтэй даавар прогестерон, эстероген гэсэн үндсэн даавруудтай бөгөөд үүнээс гадна хэд хэдэн дааврууд байдаг. Эрэгтэй даавар нь тестостерон даавар юм. Эмэгтэйчүүдэд мөн тестостерон даавар тодорхой хэмжээгээр байдаг. Бэлгийн дааврууд нь бөөрний дээд булчирхай, өндгөвчнөөс үүсдэг. Хүний биед янз бүрийн хэлбэрээр эргэлдэж байдаг ба эмэгтэй бэлгийн даавар нь бие махбодийн олон үйл ажиллагааны салшгүй хэсэг юм.
Бэлгийн хөгжил, нөхөн үржихүйд хамгийн чухал нөлөөтэй. Анх бага наснаасаа гарч бэлгийн харьцаанд ороход таны дааврын хэрэгцээ эрс өөрчлөгддөг. Хэрэв та жирэмсэн болж, хүүхэд төрүүлж, хөхүүлбэл тэд бас эрс өөрчлөгддөг. Цэвэршилт эхлэхэд ч өөрчлөгддөг байна. Мөн бэлгийн харилцааны үед бэлгийн дур хүсэл өдөөхөд чухал үүрэгтэй. Бидний биед эрэлдэж байгаа эдгээр дааврууд нь үйл ажиллагаагаа зохицуулж чадахгүй болж хэмжээ нь ихсэх болон багасах өөрчлөлт илэрдэг. Эмэгтэйчүүдэд тулгардаг хэт таргалалт, үргүйдэл, нүүрээр батгашилт үүсэх, хөхүүл биш, төрөөгүй байгаа үед хөхнөөс уураг сүү гарах, зарим эмэгтэйчүүдэд эрэгтэй шинж давамгайлах зэрэг өөрчлөлтүүдийн цаана дааврын алдагдал үүссэн байх магадлалтай байдаг.
Хэрэв дааврын өөрчлөлт илэрсэн тохиолдолд тухайн дааврыг тэнцвэржүүлэх зорилготой дааврын эм зөвлөдөг. Эмэгтэйчүүдийн дунд түгээмэл хэрэглэгддэг жирэмслэлтээс сэргийлэх дааврын эмүүд байдаг. Эдгээрийг жирэмслэлтээс сэргийлэх аргаас өөрөөр даавар тэнцвэржүүлэх зорилгоор эмэгтэйчүүдэд зөвлөдөг. Биений юм хэт өвдөлттэй байх, хэт их хэмжээтэй ирэх, өндгөвчний үйл ажиллагаа алдагдсан буюу уйланхайжилт үүссэн тохиолдолд зөвлөдөг. Мөн дээр дурьдсан таргалалт, үргүйдэл, нүүрээр батгашилт үүсэх, хөхүүл биш, төрөөгүй байгаа үед хөхнөөс уураг сүү гарах, зарим эмэгтэйчүүдэд эрэгтэй шинж давамгайлах зэрэг өөрчлөлтүүдийн үед хэрэглэдэг.
Дааврын эмийг дур мэдэн ууж болохгүй. Урьдчилан нарын мэргэжлийн эмчид хандаж биеийн үзлэг, шинжилгээнд хамрагдсаны дараа хэрэглэх ёстой. Таны биед архаг хууч өвчин буюу элэгний үйл ажиллагаа муу, цусны өвчин, ходоодны өөрчлөлттэй, эмэгтэйчүүдийн умайн хоргүй болон хортой хавдар, хөхний хавдар зэрэг өвчин хавсарсан тохиолдолд хэрэглэхийг хориглодог.
98–