StarNgage
  • Brands
    • #1 Content Creator Marketplace

      To connect brands with marvelous content creators from different channels and media.

    • Influencer Ranking
    • Brand Ranking
    • Top 20 Influencers by Engagement
    • Top 20 United States Influencers Ranked by Engagement Rate
    • Discover the most engaging influencers on Instagram by Fashion
  • Pricing
  • Tools
    • Powerful Marketing Tools

      Everything you need to supercharge your influencer marketing campaigns.

    • Fake Follower Checker
    • Industry Benchmark
    • Rate Card Benchmark
    • Influencer Hiring
    • Hashtag Analytics
    • AI Tools Directory
    • Influencer Discovery
  • Resources
    • Helpful Resources

      Learn, explore and get answers to all your influencer marketing questions.

    • Case Studies
    • FAQ
    • Contact Us
    • About Us
  • Blog
  • Platforms
    • Our Platforms

      Explore our suite of tools and platforms built for modern influencer marketing.

    • Creator Marketplace
    • Creator Management
    • Creator Affiliate
    • AI Character Generator
    • AI Creator Discovery
    • AI Lead Gen
    • English
    • Español
    • Italiano
    • 한국어
    • 日本語
    • 简体中文
    • 繁體中文

    • More languages
Login
Signup
  • Brands
  • Pricing
  • Tools
  • Resources
  • Blog
  • Platforms
  • Login
  • Signup
Sexuality Mongolia

Sexuality Mongolia

@sexual.educatio_nInstagramBrand
🇲🇳Mongolia

Average engagement rate on the posts is around 0.4%. The average number of likes per post is 152 and the average number of comments is 5.

Жендэрийн мэдрэмжтэй бэлгийн боловсролын анхан шатны мэдлэгийг ялгаварлан гадуурхалгүйгээр иргэн бүрт хүргэнэ. Асуултаа кириллээр бичнэ үү.

51,689
Followers
0.4%
Engagement Rate
–
Engagement per post
152
Average likes per post
5
Average comments per post

Check Fake Followers

Growth trends, audience age, brand affinity and more

Follower and engagement growth, dominating age group, notable followers, mentions and audience brand affinity for @sexual.educatio_n are available to StarNgage members.

Sign up free to unlock

Recent Posts

Түрүү булчирхайн үрэвсэл гэж юу вэ?
Түрүү булчирхай нь эрэгтэй  хүний бэлгийн үй
Түрүү булчирхайн үрэвсэл гэж юу вэ? Түрүү булчирхай нь эрэгтэй хүний бэлгийн үйл ажиллагааны гол эрхтэн. Давсагны доор байрладаг бөгөөд давсагнаас шээс ялгаруулдаг шээлүүрийн дээд хэсгийг ороож байрласан булчирхай юм. Түрүү булчирхайн үндсэн үүрэг нь эр бэлгийн эсийг тэжээж, үрийн шингэнийг ялгаруулах, шингэлэх үүрэгтэй байдаг. Эрэгтэйчүүдийн дунд, тэр дундаа 40-өөс дээш насны эрэгтэйчүүдэд шээх үеийн зовиур илэрч эхэлдэг байна. Энэ тохиолдолд ихэвчлэн бөөрний өвчинтэй андууран хугацаа алдаснаас түрүү бүлчирхайн архаг үрэвсэл үүсэх, цаашлаад түрүү булчирхайн томрол бий болох нөхцөл бүрддэг байна. Түрүү блчирхайн үрэвсэл нь хурц болон архаг хэлбэр гэж байдаг . Хамгийн анх зовиур илэрч оноглогдож байгаа тохиолдолд ихэнхдээ хурц хэлбэртэй байдаг. Харин эмчилгээ хийлгэсний дараа дахих, эмчилгээнд үр дүн өгөөгүй зовиур илрэх нь архаг хэлбэр гэж ойлгож болно. Түрүү булчирхайн үрэвсэл үүсэх нь нян, бактерийн шалтгаантай, өмнө нь бэлгийн замын халдварт өвчнөөр өвдөж байсан, биеийн дархлаа муудсан, удамшлын зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Зарим тохиолдолд төрөлхийн түрүү булчирхайн хөгжил буруу байх үрэвсэл үүсэх шалтгаан болдог байна. Эрэгтэйчүүд ариун цэвэр муу байх нь бэлэг эрхтэн орчим бактер үржих нөхцөл бүрддэг учир бактерийн гаралтай үрэвсэл үүсдэг нь хамгийн түгээмэл байдаг. Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандаж эхний үеийн үзлэг оношлогоонд орох хэрэгтэй. Зовиур илрэх үед сэтгэл санаа тогтворгүй, стресс бухимдал их үүснэ. Ойр ойрхон шээх, шөнө шээдэг болох, шээх үед өвдөх, дүлж шээх, шээс өнгөтэй гарах, үнэртэй болох, халуурах, бэлэх эрхтэн өвдөх, бэлгийн харьцааны үед өвдөлт мэдрэгдэх зэрэг нь түрүү булчирхайн үрэвсэл гэж оношлох боломжтой юм. Эмнэлзүйн шинж тэмдгээр оношлох нь элбэг. Эмчилгээнд бүрэн эдгэрэх боломжтой. Тухайн өвчтөн цаг алдалгүй оношлогдсон, эмчилгээг тогтмол эмчийн зааврын дагуу хийсэн тохиолдолд дахих болон хүндрэх асуудал гарахгүй. Эмчилгээний хугацаанд архи тамхи хэрэглэхгүй, бэлгийн харьцааг хэтрүүлэхгүй, даарахгүй, хурц халуун ногоотой хоол хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Эдгээр нь эмчилгээний үр дүнд нөлөөлөх тул аль болох зайлсхийх хэрэгтэй.
52–
Дааврын эм
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь бэлгийн даавар  байдаг. Эмэгт
Дааврын эм Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь бэлгийн даавар байдаг. Эмэгтэй даавар прогестерон, эстероген гэсэн үндсэн даавруудтай бөгөөд үүнээс гадна хэд хэдэн дааврууд байдаг. Эрэгтэй даавар нь тестостерон даавар юм. Эмэгтэйчүүдэд мөн тестостерон даавар тодорхой хэмжээгээр байдаг. Бэлгийн дааврууд нь бөөрний дээд булчирхай, өндгөвчнөөс үүсдэг. Хүний биед янз бүрийн хэлбэрээр эргэлдэж байдаг ба эмэгтэй бэлгийн даавар нь бие махбодийн олон үйл ажиллагааны салшгүй хэсэг юм. Бэлгийн хөгжил, нөхөн үржихүйд хамгийн чухал нөлөөтэй. Анх бага наснаасаа гарч бэлгийн харьцаанд ороход таны дааврын хэрэгцээ эрс өөрчлөгддөг. Хэрэв та жирэмсэн болж, хүүхэд төрүүлж, хөхүүлбэл тэд бас эрс өөрчлөгддөг. Цэвэршилт эхлэхэд ч өөрчлөгддөг байна. Мөн бэлгийн харилцааны үед бэлгийн дур хүсэл өдөөхөд чухал үүрэгтэй. Бидний биед эрэлдэж байгаа эдгээр дааврууд нь үйл ажиллагаагаа зохицуулж чадахгүй болж хэмжээ нь ихсэх болон багасах өөрчлөлт илэрдэг. Эмэгтэйчүүдэд тулгардаг хэт таргалалт, үргүйдэл, нүүрээр батгашилт үүсэх, хөхүүл биш, төрөөгүй байгаа үед хөхнөөс уураг сүү гарах, зарим эмэгтэйчүүдэд эрэгтэй шинж давамгайлах зэрэг өөрчлөлтүүдийн цаана дааврын алдагдал үүссэн байх магадлалтай байдаг. Хэрэв дааврын өөрчлөлт илэрсэн тохиолдолд тухайн дааврыг тэнцвэржүүлэх зорилготой дааврын эм зөвлөдөг. Эмэгтэйчүүдийн дунд түгээмэл хэрэглэгддэг жирэмслэлтээс сэргийлэх дааврын эмүүд байдаг. Эдгээрийг жирэмслэлтээс сэргийлэх аргаас өөрөөр даавар тэнцвэржүүлэх зорилгоор эмэгтэйчүүдэд зөвлөдөг. Биений юм хэт өвдөлттэй байх, хэт их хэмжээтэй ирэх, өндгөвчний үйл ажиллагаа алдагдсан буюу уйланхайжилт үүссэн тохиолдолд зөвлөдөг. Мөн дээр дурьдсан таргалалт, үргүйдэл, нүүрээр батгашилт үүсэх, хөхүүл биш, төрөөгүй байгаа үед хөхнөөс уураг сүү гарах, зарим эмэгтэйчүүдэд эрэгтэй шинж давамгайлах зэрэг өөрчлөлтүүдийн үед хэрэглэдэг. Дааврын эмийг дур мэдэн ууж болохгүй. Урьдчилан нарын мэргэжлийн эмчид хандаж биеийн үзлэг, шинжилгээнд хамрагдсаны дараа хэрэглэх ёстой. Таны биед архаг хууч өвчин буюу элэгний үйл ажиллагаа муу, цусны өвчин, ходоодны өөрчлөлттэй, эмэгтэйчүүдийн умайн хоргүй болон хортой хавдар, хөхний хавдар зэрэг өвчин хавсарсан тохиолдолд хэрэглэхийг хориглодог.
98–
Уур амьсгал өөрчлөгдөхөд сарын тэмдэг саатдаг уу?

Холын аян замд гарч, шинэ бүс
Уур амьсгал өөрчлөгдөхөд сарын тэмдэг саатдаг уу? Холын аян замд гарч, шинэ бүс нутагт хөл тавьсан зарим охид эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн мөчлөгт нь өөрчлөлт орох онцлог ажиглагддаг. Энэхүү онцлог нь бүс нутаг, уур амьсгал солигдсонтой холбоотойгоор хүний бие физиологит гарч буй өөрчлөлтийн нэгээхэн хэсэг юм. Тухайлбал, харь оронд очсоноор хүний бие шинэ уур амьсгал, цагийн бүс, хооллох горимд дасан зохицох шаардлагатай болдог. Цагийн зөрүүнээс шалтгаалсан нойргүйдэл бол хамгийн тод жишээ юм. Нойрны хэмнэл алдагдахад сарын тэмдгийн мөчлөг дагаад алдагдах өндөр магадлалтай. Сарын тэмдгийн мөчлөгийг хэвийн хадгалж үлдэх нэгэн арга бол стрессийг зохицуулах юм. Стресс түгшүүртэй удаан явах нь сарын тэмдгийн мөчлөгийг алдагдуулахад хүргэдэг. Иймд аяллын үеэр ч, шинэ газар нутагт очсон хойноо ч сэтгэлзүйгээ эрүүл, тайван байлгах нь таны бие физиологит эерэг сайнаар нөлөөлөх болно. Гэхдээ стресс гэдэгт зөвхөн сэтгэлийн сөрөг мэдрэмжүүд багтдаггүй. Сэтгэлийн хэт хөөрөл болон сэтгэлзүйд хүчтэй нөлөөлж буй аливаа сэтгэл хөдлөл бүхэн хүний тархи, биенд их хэмжээний ачаалал үүсгэдэг. Улмаар эмэгтэй хүний биед дааврын тэнцвэр алдагдаж, өндгөвчний ажиллагаа өөрчлөгдсөнөөр сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөхөд хүрдэг байна. Харь нутгийг зорьсон бүсгүйчүүдийн хувьд хэт сэтгэл догдлом зугаалга, үдэшлэг цэнгүүнд оролцох, аяллын турш бүрэн сайн амарч чадахгүй явах нь сарын тэмдгийн түр зуурын алдагдал үүсэхэд нөлөөлдөг. Хэрвээ таны биений юм ирэх ёстой хугацаандаа ирэхгүй байвал элдвийн өчвин эмгэг, жирэмслэлтэй холбож битгий бодоорой. Сарын тэмдгийн мөчлөг 3 сарын хугацаанд алдагдахад хэвийн гэж үздэг. Харин үүний дараа биений юм цагтаа ирэхгүй байх, хэмжээ нь хэт ихсэх эсвэл багасах зэргээр хэвийн бус шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандах нь зөв.
1241
Цусны хорт хавдар
Сүүлийн үед цусны хорт хавдар гэх өвчин цөөнгүй тохиолдох болс
Цусны хорт хавдар Сүүлийн үед цусны хорт хавдар гэх өвчин цөөнгүй тохиолдох болсон. Цусны хорт хавдар нь цусны хэвийн биш буюу мутацид орсон эсүүд хяналтгүйгээр их хэмжээгээр ихэсч цусны хэвийн эсийн үүсэл, үйл ажиллагааг алдагдуулснаар үүсдэг. Цусанд цагаан эс, улаан эс гэж байх ба цусаар эргэлдэн эд эрхтэнг цусаар хангах, тэжээх, хамгаалах үүргийг гүйцэтгэж байдаг. Ихэнхдээ цусны цагаан эсийн хавдрын тохиолдол их, улаан эсийн хавдар үүсэх нь ховор байдаг байна. Насны хувьд 20-40 насны хүмүүсийн дунд тохиолдол ихэсч байна. Манай улсын хувьд мөн адил цусны хорт хавдар өвчний тохиолдол их гарч байна. Цусны хавдрын үүсэх шалтгаан ихэнх тохиолдолд тодорхой биш байдаг. Гэхдээ цусны хавдарууд үүсэж хөгжихөд тэдгээр эсийн эх эс буюу анх үүсэж хөгжсөн эсийн мутаци өөрчлөлт чухал нөлөөтэй байдаг. Эсийн мутаци өөрчлөлтүүд хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөгөөр үүсдэг. Үүнд 1. Цацраг идэвхт бодис /тухайн эсэд генийн өөрчлөлт үүсгэснээр эсийн хөгжилд алдаа гарч мутацид ордог/. 2. Химийн бодис /зарим төрлийн хүчтэй эм тариа, хортон шавьж устгахад хэрэглэдэг химийн бодис, тамхи нь хэвийн эсийн тоог бууруулж цусны хавдар үүсгэдэг/. 3. Вирусын нөлөө /Хүний дархлал хомсдлын вирус /ДОХ/, херпес вирус нь нөлөөлдөг/. 4. Удамшилын гаралтай цусны хорт хавдар тохиолддог. Энэ өвчний үед өвөрмөцөөр илэрдэг шинж тэмдэг гэж байдаггүй бөгөөд дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчийн үзлэгт орох хэрэгтэй. Хэрэв та шалтгаангүйгээр ядарч сульдах, анхаарал сулрах, цус багадалтын шинж тэмдэг /толгой өвдөх, толгой эргэх, ухаан алдах, арьс салст цайвар цонхигор/, арьс салст гэмтэх, чих шуугих, зүрх дэлсэх, цус гоожимтгой болох, биеэр хөх толбо, цусархаг тууралт гарах, тунгалгын булчирхай томрох зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай цусны нарийн мэргэжлийн эмчид хандах ёстой. Ихэнхдээ гэнэт цочмог байдлаар илэрч хурдан явцтай хүндрэх магадлалтай байдаг. Гэхдээ бид хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүндээ анхаарч байгалийн гаралтай, амьтны бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх буюу янз бүрийн генийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүнээс татгалзах нь нэг ёсны энэ өвчнөөр өвдөх эсдлийг бууруулна гэдгийг санаарай. Мөн жил бүр тогтмол бүрэн үзлэг шинжилгээнд хамрагдаж байх нь чухал.
248–
Бэлгийн боловсролын анхан шатны зөвлөгөө өгөөд хэдийнээ 2 жил болжээ. Тун удахгү
Бэлгийн боловсролын анхан шатны зөвлөгөө өгөөд хэдийнээ 2 жил болжээ. Тун удахгүй гоо сайхан, арьс арчилгаа, гэр бүл төлөвлөлт, сэтгэл зүйн талаар цогц мэдээлэл өгөх вебсайт нээгдэх гэж байгааг дуулгахад таатай байна. Өнөөдрийг хүртэл хамт байсан юм чинь цаашдаа 50 жил хамт байгаарай. Манайхаас олж авсан дусал мэт мэдлэгээ цаашаа үргэлж хуваалцаж, түгээж яваарай.
56710
Кесар хагалгааг дараах шалтгаанаас болж хийдэг. Үүнд: ургийн байрлал буруу /хөнд
Кесар хагалгааг дараах шалтгаанаас болж хийдэг. Үүнд: ургийн байрлал буруу /хөндлөн байрлал, өгзөг түрүүлсэн, хөл түрүүлсэн гэх мэт/, эхээс шалтгаалах өвчин чихрийн шижин гэх мэт өвчлөл, ургийн жин хэвийн хэмжээнээс их байх, ихэс ургийн гарах хэсгийг хааснаар эх, ураг хоёрын хэн хэн нь цус харвах магадлал ихсэж ураг эрүүл төрөх боломжгүй нөхцөлд, эхийг төрөх замаар төрөх үед ураг саатсан, удааширсан, эхийн даралт ихэсдэг,_ жирэмсний хожуу хордлого их, өмнө нь кесар хагалгаагаар төрсөн зэрэг шалтгаанаар кесар хагалгааг хийдэг байна. Кесар хагалгаа хэрхэн хийгддэг талаар тайлбарлая. Эхийг мэс засалд бэлтгэн, шаардлагатай шинжилгээ үзлэгийг хагалгаанаас өмнө хийж, биеийн байдал хагалгаанд ороход бэлэн эсэхийг нягтална. Шинжилгээний хариу хэвийн гарвал хагалгаанд шилжиж үрэвслийн эсрэг тариа болон мэдээ алдуулалт хийнэ. Эхийг зүүн хажуугаар харуулан хэвтүүлнэ. Ингэснээр урагт хүчилтөрөгчийн дутагдал үүсэхээс сэргийлдэг. Хагалгааг эхлэхдээ хэвлийн өмнөд хана болон умдагны үеийн дээд хэсгээр зүсэлт хийж, хүүхдийг гарган авч дараа нь ихсийг салгаснаар хэвлийд оёдол тавьж хааснаар хагалгаа дуусдаг. Кесар хагалгааг мэргэшсэн ахлах зэрэгтэй эмч хийх ёстой байдаг. Кесар мэс заслаар төрөх нь өөрөөрөө төрж байгаа эхчүүдтэй харьцуулахад эрсдэл, хүндрэл дагуулж байдаг. Хэдий тийм боловч тухайн эх, ураг, нярайн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаж хамгийн аюулгүй төрөлт аль нь болохыг тогтоосны үндсэн дээр кесар мэс заслын аргыг эмч нар санал болгодог. Мэдээж хагалгааны дараах гам барих нь маш чухал. Хагалгаагаар төрсний дараа эхний хоёр 7 хоногт хүнд зүйл өргөхгүй, машин барихгүй, дөрвөн 7 хоногт алхахаас өөр дасгал хийхгүй байх, зургаан 7 хоногийн дотор бэлгийн харьцаанд орохгүй байх зэрэг төрсний дараах гам барих хэрэгтэй болдог. 7 хоногийн дараагаас хэвлий дэх оёдол нь эдгэрч эхэлдэг. Хагалгааны үеэр гэдэсний булчинг зүсдэггүй боловч хүүхэд тээж байх үед хэвлийн арьс бага зэрэг суларсан байдаг. Хэрвээ та дасгал хийхээр шийдсэн бол маш багаас эхлэх, тухайн үед өвдөлт мэдрэгдэж эхэлбэл болих хэрэгтэй. Мөн гүйхээсээ өмнө сайн алхах хэрэгтэй, үгүй бол давсагний сулрал үүснэ.
92–
БЭЛГИЙН УРУУЛЫН МЭС АЖИЛБАР 

Бэлгийн уруулын мэс ажилбараар бэлгийн уруулын хэм
БЭЛГИЙН УРУУЛЫН МЭС АЖИЛБАР Бэлгийн уруулын мэс ажилбараар бэлгийн уруулын хэмжээ, хэлбэрийг өөрчилдөг. Ихэвчлэн бэлгийн уруулын хэмжээг жижгэрүүлэх, тэгш бус байдлыг засдаг. Бэлгийн уруул нь бэлгийн их, бага уруул гэж хуваагддаг ба бэлгийн бага уруулууд нь арьсны нимгэн нугалааснуудтай, бэлгийн том уруулын хооронд байрладаг. Бэлгийн уруул томрох эсвэл хоорондоо харилцан адилгүй хэмжээтэй болоход төрөлт, үрэвсэл, бикини вакс нөлөөлдөг байна. Сексийн үед бага уруулд цусан хангамж дүүрэн хэмжээгээрээ томордог. Энэ нь хэсэг хугацааны дараа хэвийн байдалдаа эргэн ордог. Зарим охид эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн бага уруул нь сунаж томорсон, жижиг том хэмжээтэй болж тогтсон байдаг. Энэхүү өөрчлөлт нь тухайн эмэгтэйн биед өвдөлт зовуур мэдэгдэхгүй. Харин харагдах байдлаасаа болж мэс ажилбар хийлгэх нь олонтаа. Бэлгийн уруулд өөрчлөлт ороход өвдөлт зовуур байхгүй ч тухайн сунасан хэсэгт нян, бактери үүсэх, үржих нөхцөл бүрдэж үрэвсүүлдэг тул тоохгүй өнгөрөөж бас болохгүй. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Бэлгийн уруулын мэс ажилбарын дараа гарах хүндрэл ховор тохиолддог ч хагалгааны дараах эмчийн өгсөн зөвлөгөөг дагах, дэглэм барих нь чухал.
2171
Кегел бөмбөлгийг ямар тохиолдолд хэрэглэх вэ?
Эмэгтэйчүүдийн сэтгэл зовоодог ол
Кегел бөмбөлгийг ямар тохиолдолд хэрэглэх вэ? Эмэгтэйчүүдийн сэтгэл зовоодог олон асуудлууд байдаг. Түүний нэг нь бидний нандин эрхтний булчин сулрах, бэлгийн харилцааны үед дур тавихгүй байх, хамтрагчдаа таашаал өгөхгүй байх асуудлуудтай эмэгтэйчүүд цөөнгүй байна. Өөр хүнд хэлэхээс зүрхшээдэг уг асуудлыг шийдэх шийдэл нь кегел бөмбөлөг юм. Үтрээ нь булчинлаг эрхтэн тул сунаж томорсон ч булчингаа чангалахад урьдын хэмжээндээ хүрэх боломжтой. Аарцгийн булчин суларсан үед шээсээ барьж чадахгүй буюу шээс задгайрах эмгэгтэй, бэлгийн харилцааны үед дур тавихгүй, үтрээ хэмжээгээрээ томорсон зовуур эмэгтэйчүүдэд илэрдэг. Ихэвчлэн төрсний дараа дээрх асуудлууд үүсдэг. Энэхүү сэтгэл зовоосон асуудлуудыг бий болгохгүйн тулд аарцгийн хөндийн булчин, үтрээний булчин чанга байх ёстой. Эмэгтэй хүний үтрээ нь анатомийн хувьд бэлгийн уруул ба умайг холбосон суваг. Үтрээний хана нь холбогч эд ба булчингийн эдээс бүрддэг. Умайгаас болон бэлгийн булчирхайн сувгаас ялгарах шингэний нөлөөгөөр үтрээ чийглэгддэг. Кегел дасгал болон бөмбөлгийг хэрэглэх нь дээр дурдсан асуудлуудаас 75% хүртэл сэргийлж болдог байна. Кегел бөмбөлгийг хэрэглэснээр бэлэг эрхтэн рүү очих цусны урсгалыг нэмэгдүүлж, аарцгийн булчинд цочрол өгснөөр агших чадварыг сайжруулдаг. Өдөр бүр тогтмол 30-40 минут кегел бөмбөлгийг хэрэглэснээр богино хугацаанд үтрээ хэвийн хэмжээндээ хүртэл агших боломжтой. Кегел бөмбөлгийг хэрэглэхийн өмнө заавар, зөвлөмжийг сайтар уншиж танилцахыг зөвлөж байна. Буруу хэрэглэх эсвэл цэвэрлэж ариутгаж хэрэглээгүй тохиолдолд өгсөх замын халдвар, үрэвсэл үүсэх аюултай гэдгийг санаарай. Кегел бөмбөлгийг бэлгийн харьцаанд орсон л бол хэрэглэж болно. Худалдаж авахдаа хүний биед гаж нөлөөгүй силикон материал мөн эсэхийг шалгаарай.
1311
ТӨРСНИЙ ДАРААХ СЭТГЭЛ ГУТРАЛ

Эмэгтэйчүүдийн сэтгэл санааны байдал жирэмсний хуг
ТӨРСНИЙ ДАРААХ СЭТГЭЛ ГУТРАЛ Эмэгтэйчүүдийн сэтгэл санааны байдал жирэмсний хугацаанд, ялангуяа төрсний дараа мэдэгдэм өөрчлөгддөг. Сэтгэл санааны энэхүү өөрчлөлт нь эмэгтэйчүүдэд тодорхой дэс дараалалтай явагддаг. Тухайлбал, эхний 24-48 цагийн хугацаанд сэтгэлийн хөдөлгөөн ихэсч, нойр хулжин, түгшүүр зовнил ихэснэ. Чухам энэ үед л эхийг сайн амрааж, сэтгэл хөдлөлд хэт автахаас сэргийлэх хэрэгтэй. Төрсний дараа сэтгэл хэт хөөрөх нь эргээд сэтгэлээр унах магадлалыг нэмэгдүүлдэг. Төрсний дараах 3-10 хоногт эх сэтгэлээр хямарч, уйламтгай болно. Энэ үед өөрийн хийдэг байсан энгийн дадлуудаа хэрэгжүүлэхэд хэцүү байна. Ялангуяа нярайг асарч тойлоход ихээхэн бэрхшээлтэй санагдана. Сэтгэл санааны хувьд цочимтгой, тайван бус, зожиг ганцаардмал болдог. Аливаа юмнаас зайлсхийх, хөндийрөх хандлага ажиглагдана. Төрсөн эх нь ахуй амьдрал, ялангуяа гэр бүлийнхээ хүрээнд асуудал бэрхшээлтэй бол сэтгэл зүйн хямралд өртөх эрсдэл их байдаг. Энэ төрлийн хямралыг “Төрсний дараах хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал” хэмээн нэрлэх бөгөөд ихэвчлэн 5 дахь хоногоос шинж тэмдэг нь илэрдэг. Сэтгэл гутралын түвшин нь түр зуурын хөнгөн хэлбэрээс удаан үргэлжлэх хүнд хэлбэр рүүгээ хэлбэлзэж болдог. Сэтгэлзүйн энэхүү өөрчлөлт нь хүүхэд төрүүлсний дараах үр дагавар бөгөөд сэтгэцийн өвчин биш хэвийн үзэгдэл юм. Нярайлсан эх төрснийхөө дараа хөнгөн хэлбэрийн сэтгэл гутралд ердөө 48 цагийн хугацаанд автах нь түгээмэл. Энэ үед эхийг аль болох сэтгэлээр тайван байлгаж, сонсон ойлгож, хань болбол хямрал нь хүнд хэлбэр рүүгээ орохгүй. Харин түүний дараах хэдэн долоо хоногт нь эх эргээд уйламтгай болж, айдас түгшүүрт автаж болно. Энэ мөн л хэвийн үзэгдэл. Төрсний дараах сэтгэл гутралаас сэргийлэх хамгийн гол арга бол жирэмсэн болон нярайлсан эхчүүд гэр бүлийн гишүүдийнхээ хамтаар энэ төрлийн сэтгэл гутралын шинж тэмдэг, үргэлжлэх хугацааны талаар тодорхой ойлголт мэдлэгтэй байх явдал юм. Эхчүүдэд зориулсан сэтгэл заслын эмчилгээ ч энд үр дүнтэй байдаг. Мөн найз нөхөд, хамт олны дэмжлэг туслалцаа, ялангуяа гэр бүлийн гишүүдийнх нь ойр дотно харилцаа эхийн сэтгэлзүйд эерэгээр нөлөөлдөг тул сэтгэл гутралд автахгүй байхад нь тусалж чаддаг.
1405
Эхлээд төрсний дараах жин нэмэгдэх, дасгал хөдөлгөөн зөв хооллолттой байгаа ч жи
Эхлээд төрсний дараах жин нэмэгдэх, дасгал хөдөлгөөн зөв хооллолттой байгаа ч жин буурахгүй байдаг зарим шалтгаануудыг дурдъя. Эхчүүд төрснийхөө дараа хөхөөр хооллож байгаа ч жингээ хасах нь ихэвчлэн хэцүү байдаг. Төрсний дараах жин нэмэгдэх нь бамбай булчирхайн өөрчлөлт, стресс эсвэл нойргүйтэл нөлөөлдөг. Нэгдүгээрт жирэмсний үед болон төрсний дараа бамбай булчирхайн үйл ажиллагаа муу байдаг тул жин хасагдахгүй байгаа, жин хэт нэмэгдэж байгаа бол бамбай булчирхайн шинжилгээ өгөөрэй. Хоёрдугаарт шөнө нойр хангалттай биш үед жин нэмдэг. Төрсний дараах 6 сарын дараа шөнийн цагаар 5-аас бага цаг унтдаг эмэгтэйчүүд 3-4 дахин их жин нэмдэг. = Гуравдугаарт дөнгөж төрсөн эх, ялангуяа шинэхэн ээж болсон эмэгтэйчүүд стресс, бухимдалтай байдаг бөгөөд стрессийн үед ялгарч буй дааврууд нь жин нэмэгдүүлдэг ба уур бухимдалтай байгаа үедээ хоол идэх дуршил илүү нэмэгддэгтэй холбоотой байдаг. Дөрөвдүгээрт хөдөлгөөн бага байх нь төрсний дараах жин нэмэгдэхэд нөлөө үзүүлдэг байна. Төрсний дараа 14 хоног өнгөрөхөд дасгал хийж болно. Жирэмсэн үед ураг томрох тусам хэвлийн урд ханын 2 хөндлөн булчин салж сунаж тогтдог. Мөн хэвлийн арьс сунадаг. Хэвлийн урд ханын энэ 2 булчинг чангалснаар буцаж хэвэндээ орох буюу хоорондоо нийлэх ёстой байдаг. Дасгал хөдөлгөөнийг тэр дундаа зөв үр дүнтэй дасгалыг өөрийн зөв хооллолттой хослуулан хэрэглэсэн тохиолдолд та хүссэн үр дүнд хүрч чадах болно. Мэдээж тууштай байдал чинь хамгийн чухал зүйл шүү. Тогтмол өдөр бүр 1 цаг алхахыг хичээгээрэй. Хүүхдээ салхилуулах цаг хугацааг ашиглаад ав. Хэвлий чангалах олон төрлийн дасгал байдаг. Маш олон зөвлөгөө, дасгалжуулагч нарыг зөвлөсөн дасгал хөдөлгөөн байдаг. Энэ бүгдээс өөрт тохирох, өөрийн хийж байх боломжой гэсэн дасгалаа сонгон тогтмол хийхийг зөвлөж байна. Дасгал хөдөлгөөн хийсний үр дүнд та биеийн жингээ бууруулах, бие галбирлаг болох, стрэссд орохгүй сэтгэл тайван болох, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна, хөхний сүүний гарц ихсэн, давсагны булчин чангарснаар шээс задгайрах өвчнөөр өвдөхгүй, бэлгийн харилцааны үед ч таньд таагүй байдал үүсэхээс сэргийлж чадах болно.
157–
Төрөөд удаагүй байгаа ээж та тэжээллэг хоол идэж, илчлэг багатай эсвэл их хэмжээ
Төрөөд удаагүй байгаа ээж та тэжээллэг хоол идэж, илчлэг багатай эсвэл их хэмжээгээр шингэн ууж байгаа, илүүдэл жингээ барьж байгаа бол зөв хооллолттой байна гэсэн үг. Төрсний дараах хооллолт нь жирэмсэн үеэс эхлэлтэй байх ёстой. Хэвлийд таны үр бойжиж байна. Мэдээж шим тэжээлтэй, витаминлаг хүнсийг эхчүүд хэрэглэхийг зорьдог. Харин 2 хүн хооллож байгаа гэсэн түгээмэл бодол эхчүүдэд маань байсаар их идэх, зохисгүй хооллох нь бий. Жирэмсний үед зөв хооллолттой байх нь жингээ барих, төрөх үеийн хүндрэлээс буюу ураг хэт томрохгүй, жин ихтэй байдлаас төрөх үеийн цус алдалт зэрэг хүндрэл үүсэхээс сэргийлж чадах болно. Мөн эхчүүдэд маань хамгийн их тохиолдох асуудал маань өтгөн хатах байдаг. Нярайлсан эхчүүд баас гарахгүй хатлаа хэмээн цөөнгүй зовиурлана. Баас хатах нь хооллолтын дэглэм алдагдсантай, төрөх явцад шингэн багассантай холбоотой байдаг. Төрсний дараа аль болох шингэн сайн уух. Уух зүйл дээр олон төрлийн шингэн уух шаардлагагүй. Цэвэр усыг халуунаар болон уурыг нь дараад бүлээн болгож уух нь тохиромжтой. Эслэг элбэгтэй хоол хүнс хэрэглэх. Цагаан гурил, цагаан будаа, төмс аль болох хэрэглэхгүй байх. Давсны хэрэглээг хязгаарласнаар усыг биед шингээхгүй гадагшлуулах хаван буух сайн талтай байдаг. Умайг сайн агшаах, төрсний дараах шавхрага гаргах, жин бууруулахад сайн хоол хүнсийг хэрэглэх. Далайн байцаа, мөөг, гүзээгээр шөл хийх зэрэг шөлтэй шингэн хоол хүнс илүүтэй хэрэглэхийг зөвлөж байна. Хүнсний ногоо байцаа, броккли, ногоон шар хулуу, бууцай, зэрэг ногоон өнгийн хүнсний ногоо хэрэглээрэй. Бор гурил, овьёос, гурвалжин будаа, хөц будаа хоолондоо байнга ашиглах нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулж, өтгөн хаталтаас сэргийлэх болно. Өтгөн хаталт удаан үргэлжлэх нь цагаан мах эргэх буюу шамбарам үүсгэх энэ нь цаашлаад бактерийн халдвар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ийм учир төрсний дараах зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг амьдралын зөв дадал хэвшил болгоорой.
991
Эмэгтэй та өөрийн хөхний хэмжээ, гадаад байдал, том жижиг байх, хэт унжсан өөрчл
Эмэгтэй та өөрийн хөхний хэмжээ, гадаад байдал, том жижиг байх, хэт унжсан өөрчлөлтөөс санаа зовж, эмэгтэйлэг, гоо үзэмжтэй харагдахын тулд хөхөндөө өөрчлөлт хийх шийдвэр гаргасан бол таньд зориулж товчхон мэдээлэл хүргье. Хөхний хагалгаа нь 2006 оноос эрчимтэй нэр хүнд нь өссөн ба одоо ч гоо сайхны мэс заслын шилдэг мэс засал хэвээр байна. Энэхүү хагалгаа нь эрсдэл, хүндрэл, гаж нөлөө илрэх нь ховор байдаг тул сул талгүй гэж үзэх нь ч байдаг. Хөхний хагалгаа нь олон төрөл зүйл шалтгааны /эрүүл буюу гоо сайхны талаас, өвчин эмгэгийн улмаас хөхний хэсгээс тайрах, авах/ улмаас хийгддэг мэс засал. Энэ удаа гоо сайхны талаас хөх томруулах, хөхний хэмжээ хэлбэр засах хөхний суулгацын талаар мэдээлэл хүргье. Хөхний хагалгаа гэж юу вэ? Хөхний хэмжээ томруулах, хөхний хэлбэр засах, хөхний алдагдсан хэмжээг сэргээх /хөхүүл үеийн дараах / зорилгоор хөхөнд тусгай зориулалтын хэмжээ, хэлбэртэй суулгац тавихыг хэлдэг. Хөхний суулгац ашиглан хөх томруулах мэс засал хийх нь өнөө үед түгээмэл болсон. Мөн ихэнх улсууд өөрийн өөхний эдээс нь авч хөхөнд хийдэг. Энэ арга нь тийм түгээмэл биш ч зарим турах хүсэлтэй эмэгтэйчүүд өөхний эдээсээ авч хөхөндөө хийлгэдэг байна. Хөх нь 8-16 насны хооронд бүрэн хөгжилөө олж дуусдаг. Хөхний хагалгааг 18-аас дээш насны охид, эмэгтэйчүүд хийлгэхийг зөвлөдөг. Хөхний хагалгаанд ашигладаг суулгац нь давсны уусмал агуулсан, гель агуулсан гэсэн 2 үндсэн төрөл байдаг. Ямар суулгац тавиулах нь таны биеийн онцлог, өөрийн хүсэл сонирхол, санхүүгийн боломж нөлөөлж магадгүй юм. Гель агуулсан суулгац нь бодит мэт мэдрэмж илүүтэйгээр төрүүлдэг бол давсны уусмал агуулсан суулгац нь мэдрэмж дүүрэн байхгүй ч таны хүссэн хэмжээг бүрэн илэрхийлж чадна. Энэ 2 суулгац нь өөр өөрийн гэсэн давуу талуудтай. Мөн суулгац нь хавтгай, дугуй, анатомийн гэсэн хэлбэрүүдтэй байдаг. Гол нь та туршлагатай чадвартай эмчээ зөв олж сонгох нь чухал. Дараагаар нь эмчтэй ярилцаж өөрийн хүсэл, эмчийн зөвлөсөн зөвлөмж зэргийг харгалзан үзэж өөрт зохимжтой хөхний хэмжээ, суулгацыг сонгоорой.
20711

Similar Accounts

Micah Enriquez
Micah Enriquez
@makeitwithmicah
2,907,989 followers · Instagram
The HU
The HU
The HU
1,350,000 followers · YouTube
🇲🇳 💖𝐎𝐝𝐳𝐚𝐲𝐚 𝐃𝐞𝐫𝐞𝐦𝐜𝐡𝐢𝐦𝐞𝐝💖 🇲🇳
🇲🇳 💖𝐎𝐝𝐳𝐚𝐲𝐚 𝐃𝐞𝐫𝐞𝐦𝐜𝐡𝐢𝐦𝐞𝐝💖 🇲🇳
@odzayaa
1,311,141 followers · Instagram
Ch.Urankholboo
Ch.Urankholboo
@urankholboo
1,054,848 followers · Instagram
💫💛ZAMuush___ppe💛💫☝︎✌︎✔︎
💫💛ZAMuush___ppe💛💫☝︎✌︎✔︎
@zamuush_____ppe12
847,500 followers · TikTok
Dulguun Odkhuu
Dulguun Odkhuu
@dulguun.odkhuu
691,991 followers · Instagram
Tushig
Tushig
Tushig
584,000 followers · YouTube
Отгонжаргал Батбаатар Батбаатар
Отгонжаргал Батбаатар Батбаатар
@otgoo_kiro
507,200 followers · TikTok
Tugs Saruul
Tugs Saruul
@tugs_saruul
492,357 followers · Instagram
ARTGER
ARTGER
ARTGER
490,000 followers · YouTube
Gansuvd Gansuh
Gansuvd Gansuh
@_gna__
482,900 followers · TikTok
MAMMOS
MAMMOS
@nanzniez_mammos
448,500 followers · TikTok
The HU
The HU
@thehuofficial
418,115 followers · Instagram
Lic. Nutrición Yamila Palloni
Lic. Nutrición Yamila Palloni
@yaminutri
412,369 followers · Instagram

FAQ: Instagram Statistics and Insights for @sexual.educatio_n

How many Instagram followers does @sexual.educatio_n have?

@sexual.educatio_n has 51,689 followers on Instagram.

What is @sexual.educatio_n's Instagram engagement rate?

The average engagement rate on @sexual.educatio_n's recent posts is about 0.4%.

How many likes does @sexual.educatio_n get per post?

@sexual.educatio_n gets around 152 likes and 5 comments per post on average.

What does @sexual.educatio_n post about?

Topic data for @sexual.educatio_n is not available yet.

* Copyright: Content creators are the default copyright owners. Images, texts, videos, posts and profiles shown here are published on public domains and the respective social media for public viewing.

StarNgage
FacebookInstagram
App StoreGoogle Play
At StarNgage, we believe that socially distributed visual content is the future of advertising. It's happening now on Instagram/TikTok and we want to help brands in this adventure and win. This platform allows brands to measure their influencer marketing efforts and engage influencers to create content.

ABOUT STARNGAGE+

About UsContact UsBlogPartner programPricingFAQ

FOR BRANDS

Social Media InfluencerMicro-InfluencerInstagram InfluencerInstagram Marketing ServicesProduct Sampling with InfluencersInfluencer RankingBrand RankingTop Creators Ranking

FOR CONTENT CREATORS

SpotlightPhoto Stories

Top Ranking Industry Data

Instagram Influencers RankingYouTube Creator RankingTikTok Creator RankingThreads Creator Ranking

Top Countries

United StatesIndiaAustraliaSingaporePhilippinesMalaysiaSouth KoreaJapan

Top Categories

Acting and DramaAnimalsAnimation and CosplayArts and CraftsAuto and VehiclesBeauty and Self CareDIY and Life HacksEducationEntertainment and MusicFashion and AccessoriesFinanceFitness and HealthFoodFunny
GamesHome and GardenLife and SocietyNatureOutdoor ActivityPetsPhotographyProduct EducationProduct ShowcaseRomance and WeddingSportsTravelUpskilling

StarNgage © 2015-2026. All Rights Reserved.
Privacy PolicyTerms of Use