
ТАРХИНЫ ЗАЛУУ БАЙДЛЫГ ХАДГАЛАХ АРГУУД 💡
Нас ахих тусам тархи хөгширч, үйл ажиллагаа нь удаашрах хандлагатай байдгийг орчин үеийн техник технологи маш тодорхой харуулж байна. Гэхдээ зарим тохиолдолд 70 гаруй настай хүмүүсийн тархины зураг 20-30 насны хүмүүсийнхтэй адил байх нь бий. Энэ нь хөгшрөлтийг удаашруулах, залуу байдлаа хадгалах боломжтойг нотлодог олон жишээний ердөө нэг юм.
Уураг тархиа эрүүл, залуу байлгаж хамгаалах нь өдөр тутмын энгийн жижиг, эрүүл дадал зуршлуудаас ихээр хамааралтай. Харин ийм боломж хүн бүрд ижил тэгш байдаг нь гайхалтай хэрэг билээ. Ингээд тархиа хэрхэн залуу байлгах тухай дэлхийн эрдэмтдийн зөвлөгөөг "Time" сэтгүүлээс хүргэж байна. 👇🏻
🌟 Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох
Тэтгэвэрт гарсан иргэд гэртээ ихэнх цагийг өнгөрөөснөөр нийгмээс тусгаарлаж эхэлдэг байна. Тиймээс хөршийн холбоо, сайн дурын нийгэмлэг, хүсэл сонирхол нэгтэй хүмүүстэй нэгдэж ямар нэгэн хоббитой болох, эсвэл хоббигоо хөгжүүлэхийг хичээгээрэй.
🌟Биеийн чилээ гаргах дасгалыг өдрийн дэглэмдээ заавал багтаах
Өдөр тутамдаа дасгал хийх нь дан ганц тархиар зогсохгүй бүхий л бие махбод болоод сэтгэл, оюун санааны амралт, сэргэлт мөн нөхөн төлжилт юм.
🌟Тархиныхаа төлөө эдгээр хүнсийг тогтмол хэрэглээрэй
Николас Скармийс хэмээх Колумбын Их Сургуулийн тархи судлалын дэд профессорын танилцуулсан тархины эрүүл эсийг удаан хадгалах хүнсний жагсаалтад загас, оливийн тос, самар, улаан дарс, эслэгээр баялаг хүнс тэргүүлж байна. Тиймээс хоолны сонголтондоо анхааралтай хандаарай.
🌟Тэмдэглэл хөтлөх, өдөр тутмын ажлаа жагсаан төлөвлөх нь үр дүнтэй
Хүн чин сэтгэлээсээ хүссэн зүйлээ өдөр бүр санаж, түүнд хүрэхийн төлөө тэмүүлэх байгалийн зөн совинтой юм. Тиймээс хийхийг хүссэн зүйл, очихыг хүссэн газар, идэхийг хүсдэг хүнс, уулзахыг хүссэн хүмүүс, цаг гаргаж амжаагүй орхигдуулсан мөрөөдлөө цаасанд бичиж эхнээс нь биелүүлэхийн төлөө хичээгээрэй.
Хамтран ажилласан @chuhalaa танд гүн талархал илэрхийлье. 💗
--
🌐 www.eruulmaa.mn
☎️ 7766-9009
321